solongonews
Пэн Лиюань Узбекистаны ерөнхийлөгчийн гэргий Мирзиёевтэй уулзав
2024-01-25 11:31
Пэн Лиюань Узбекистаны ерөнхийлөгчийн гэргий Мирзиёевтэй уулзав.

       Дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 01-р сарын 24-ний үдээс хойш Узбекистаны ерөнхийлөгчийн гэргий Мирзиёевтэй уулзав.Тэрээр Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёевийн хамт Хятадад төрийн айлчлал хийж, Бээжин хотноо хүрэлцэн ирсэн байна.

     Пэн Лиюань Мирзиёевийн буяны болон халамжийн үйлст зүтгэж, хоёр тал эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах чиглэлээр харилцан суралцах үйл ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд хамтдаа ашиг хүртээж буй талаар өндөр үнэлээд “Сүүлийн жилүүдэд Хятад, Узбекистаны ард түмний солилцоо, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байна. Бид хоёр талын уламжлалт найрамдал нөхөрлөлийг дэмжиж, хоёр ард түмний найрамдалт харилцааны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсэн хүлээж байна” гэжээ.

     Мирзиёев “Ерөнхийлөгч Мирзиёевийн хамт Хятадад олон удаа айлчилсан бөгөөд маш сайхан дурсамжууд үлдээжээ. Хатагтай Пэн Лиюаний эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийг дэмжих ажилд урт хугацааны хувь нэмэр оруулсныг сайшааж байна. Хоёр талын ойр дотно солилцоо, хамтын ажиллагааг цаашид идэвхтэй дэмжиж, Узбекистан, Хятадын найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл