Ши Жиньпин ХКН-ын ХIХ их хурлаар хийсэн илтгэлдээ, иргэдийн амьдралыг сайжруулж, шинийг санаачлах хэрэгтэй гэж онцолжээ.
Тэрээр: Нам заавал иргэдийн ашиг тусыг эрхэмлэн дээдэлж, өөрчлөлт хөгжлийн үр дүнг иргэдэд эдлүүлэн, иргэдийг чинээлэг замд хөтлөх ажлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.
Нэг. Боловсролын хүчирхэг орон байгуулах нь Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг биелүүлэх үндэс суурь тул боловсролыг эрхбиш тэргүүн байранд тавих хэрэгтэй. Хот, хөдөөгийн заавал эзэмших боловсролыг нэгдсэн журмаар хөгжүүлж, хөдөөгийн зайлшгүй эзэмших боловсролыг дээд хэмжээнд чухалчлан, сургуулийн өмнөх насны боловсрол, тусгай боловсрол, интернэт боловсролыг сайн хийж, дунд сургуулийн ахлах ангийн боловсролыг түгээнэ. Тэргүүний их сургууль, тэргүүний шинжилгээ судалгааны ажлыг хурдасган. Сурагчдын тэтгэлгийн тогтолцоог боловсронгуй болгож, хот, хөдөөгийн шинээр нэмэгдэж буй гол хөдөлмөр хүчийг дунд, дээд сургуулийн боловсролтой болгоно гэж дурдлаа.
Хоёр. Ажил олголтыг нэмэгдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ. Ажил олгох төрийн бодлогыг баримталж, мэргэжил дээшлүүлэх сургалтыг сайн хийх хэрэгтэй. Оюутан, залуус болон хөлсний ажил хийж байгаа тариачдын ажил үйлсийг сайжруулна. Орлого багатай хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, хэт өндөр орлоготой хүмүүсийн орлогыг зохицуулж, хууль бус орлогыг хорих.
Гурав. Иргэдийг даатгалд хамруулна. Хот хөдөөгийн иргэдийн насжилтын даатгал, нийгмийн даатгал, эмнэлгийн даатгалыг эмх цэгцтэй болгоно. Нийгмийн тусламж үйлчилгээг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил үйлс эрхлэх талыг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.
Дөрөв. Ядуурлаас ангижруулах хүнд асуудлыг заавал шийдвэрлэнэ. 2020 он болоход хөдөө орон нутгийн ядуу иргэдийг ядуурлаас ангижруулах болно.
Тав. Хятадын онцлогтой эмчилгээ, эрүүл мэндийн үндсэн тогтолцоо, эмчилгээг баталгаажуулах тогтолцоо, шилдэг, өндөр үр ашигтай эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний системийг бүх талаар байгуулна. Анхан шатны эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний систем, бүх салбарын эмч нарын эгнээг нэмэгдүүлнэ. Эм бэлдмэлийн орлогоор эмнэлгийг тэжээх байдлыг бүх талаар устгаж, эм бэлдмэлийн хангамжийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлнэ. Хүнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, түүнийг хяналтандаа авна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлнэ. Төрөлтийн бодлого, эдийн засаг, нийгмийн холбогдох бодлогын иж бүрэн уялдааг ахиулна. Хүн амын хөгшрөлтийнбайдалд зохицуулан идэвхтэй зохицуулж, өндөр настнаа асран хүндлэх бодлогын систем, нийгмийн орчныг бүрдүүлж, өндөр настны асрамжийн салбар, үйлдвэрлэлийн хөгжлийг түргэсгэнэ гэсэн байна.
Зургаа. Хамтдаа байгуулж, хамтдаа засан залруулж, хамтдаа эдэлнэ. Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалж, садар самуун, мөрийтэй тоглоом тоглох, мансууруулах бодис наймаалах, харгис хэрцгий этгээд, эмэгтэйчүүд болон хүүхдийг хууран мэхэлж арилжаалах, мөнгө хууран мэхлэх зэрэг хууль бус явдлыг хориглоно. Иргэдийн эрх, эд хөрөнгийн эрх, нэр хүндийн эрхийг хамгаална.
Долоо: Улсын аюулгүй байдлыг хамгаална.
Иргэдийн амьдралыг сайжруулж, шинийг санаачлах хэрэгтэй
2017-10-20 20:58
Иргэдийн амьдралыг сайжруулж, шинийг санаачлах хэрэгтэй.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
