solongonews
Ши Жиньпин Мохамед Идрис Деби Итнод баяр хүргэв
2024-05-21 16:53
Ши Жиньпин Мохамед Идрис Деби Итнод баяр хүргэв

 05-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Мохамед Идрис Деби Итнод цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Чад Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

 Ши Жиньпин цахилгаандаа, сүүлийн жилүүдэд Хятад Чад хоёр орны харилцаа сайн хөгжиж, улс төрийн итгэлцэл улмаар гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, олон улсын хамтын ажиллагаа улам нягт болж байна. Миний бие Хятад Чадын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Мохамед Идрис Деби Итнотой хамтран зүтгэж, харилцан дэмжлэг туслалцааг бэхжүүлж, найрсаг хамтын ажиллагааг ахиулан, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл