solongonews
Хятадын Засгийн газрын найрамдлын шагнал гардуулах ёслол болов
2024-02-04 21:27
Хятадын Засгийн газрын найрамдлын шагнал гардуулах ёслол болов.

        2023 оны Хятадын засгийн газрын найрамдлын шагнал гардуулах ёслол 04-ний өдөр Бээжинд болов. Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Ичинь шалгарсан гадаадын мэргэжилтнүүдэд шагнал гардуулж, үг хэллээ. Тэрээр Ши Жиньпин даргын өгсөн чухал зааварчилгааг сайтар судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Гадаадын мэргэжилтнүүдийн Хятадад ажиллаж амьдрахад илүү дөхөм үзүүлэхийн тулд илүү идэвхтэй, илүү нээлттэй, илүү үр дүнтэй авъяас чадварын бодлогыг хэрэгжүүлж, гадаадын олон авьяастнуудыг Хятад улс шиг орчин үеийн бүтээн байгуулалтад оролцохыг урив.

        Чэнь Ичинь хэлэхдээ "Шинэ эриний 10 жилийн хугацаанд Хятадын Засгийн газар авьяас чадвараараа улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг гүнзгий хэрэгжүүлж, гадаадын мэргэжилтнүүдийн үйлчилгээний баталгааны механизмыг тасралтгүй сайжруулж, дэлхийн авьяастнуудыг оролцуулах таатай нөхцөл бүрдүүлэв. Тэрээр бас хэлэхдээ "Одоогийн байдлаар Хятад улс хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтыг Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар бүх талаар ахиулж, өндөр чанартай хөгжил болон гадаад ертөнцөд дээд зэрэглэлийн нээлттэй байдлыг ахиулж байна. Гадаадын мэргэжилтнүүд Хятадын хөгжилд үргэлж санаа тавьж, Хятадын хөгжилд илүү олон зөвлөгөө, санал дэвшүүлэхийг бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятадын засгийн газар гадаадын мэргэжилтнүүдийн ажил, амьдралын талаарх бодлогоо үргэлжлэн оновчтой болгож, гадаадын авьяастнуудыг Хятадад хүрэлцэн ирж, авьяас чадвараа харуулан, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд илүү өргөн хүрээг бий болгоно" гэжээ.

        Хятадын Засгийн газрын найрамдлын шагнал нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэлт, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтнүүдийг алдаршуулах зорилгоор Хятадын Засгийн газраас олгодог хүндэт шагнал бөгөөд 2023 онд гадаадын нийт 50 мэргэжилтэн энэхүү шагналыг хүртэх болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл