Камбожийн Ардын намын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй түрүүтэй ХКН-ын төлөөлөгчид 1-р сарын 13-наас 14-ний өдрүүдэд Камбожид айлчилна.Тэрээр Камбожийн Ардын намын дарга Хун Сений тусгай төлөөлөгч, дэд ерөнхийлэгч, Камбожийн хааны ахлах зөвлөх Дибан, Ардын намын Төв Хорооны Байнгын хорооны гишүүн, Төрийн албан хаагчдын тэргүүн Хон Мани нартай уулзаж, Камбожийн удирдагчдын хамтаар 2024 оны Хятад-Камбожийн ард түмний солилцооны жилийн нээлтийн ёслол, Хятад-Камбожийн намын хоёр дахь онолын семинар, Хятад-Камбожийн сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулах, хэвлэн нийтлэх тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Ли Шүлэй хэлэхдээ “Хятад, Камбожийн найрамдал нь урт удаан хугацааны түүхтэй.Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Камбожийн удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад-Камбожийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь өндөр чанартай, өндөр түвшин, өндөр стандарттай шинэ эринд оржээ. Хятад, Камбожийн удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, удирдлагын туршлага солилцохыг эрчимжүүлэх, соёлын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны найрамдал, олон нийтийн санаа бодлын суурийг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгулахын Хятад улс Камбож улстай хамтран ажиллахад бэлэн байна”.
Камбожийн тал Камбож, Хятад хоёр сайн найз нөхөд, хувь заяаны хамтын ирээдүйтэй. Камбожийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны тусламж үзүүлсэн Хятад улсын талархал илэрхийлж, Камбожийн Ардын нам, шинэ ээлжийн засгийн газар Хятадтай нөхөрлөх бодлого, нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл санаа ба янз бүрийн томоохон санаачлагуудыг дэмжинэ. Камбожийн Ардын нам нь нам болон улс орныг удирдахад Хятадын Коммунист Нам (ХКН)-тай солилцоо, харилцан суралцах харилцааг гүнзгийрүүлж, Камбож, Хятадын найрамдалт харилцааг үеэс үед дэмжин хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.
