solongonews
Ши Жиньпин Казахстаны Ерөнхий сайд Сагинтаевтай уулзав
2018-11-22 22:18
Ши Жиньпин Казахстаны Ерөнхий сайд Сагинтаевтай уулзав.

БНХАУ-ын Ши Жиньпин Казахстаны Ерөнхий сайд Сагинтаевыг 22-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин дарга Саргинаевыг Ерөнхийлөгч Назарбаевт халуун дотно мэндчилгээ дэвшүүлэхийг уламжилсан байна. Тэрээр онцлохдоо, миний бие Ерөнхийлөгч Назарбаевтай ойр дотно харилцаатай байгаа бөгөөд Хятад-Казахстаны харилцааг хөгжүүлэхийн тулд олон чухал зөвшилцөлд хүрсэн. Хоёр улсын Засгийн газрын хамтын хүчин зүтгэл дор, эдгээр зөвшилцөл баттай хэрэгжиж байна. Сайн хөрш, бүх талын стратегийн түнш болсны хувьд, Хятадын тал Казахстантай харилцаагаа хөгжүүлэхийг хүндэтгэн үзсээр байгаа бөгөөд Казахстаны ард түмнээрээ төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг сайшаан, Казахстаны ард түмэн өөрийн үндэсний нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин илэрхийлэхдээ, энэ жил миний дурдсан “Бүс ба зам” санаачилгын 5 жилийн ой тохиож байна. 5 жилийн хугацаанд, “Бүс ба зам” хамтын ажиллагаа зам дагуух улс орнуудад боломжийг авч ирэн, дэлхийн эдийн засгийн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэсэн. Бид Казахстан улс нь “Бүс ба зам” хамтын ажиллагаанд оролцон дэмжсэнд өндрөөр үнэлж байна. Хятад-Казахстаны “Бүс ба зам” хамтын ажиллагааны үндэс суурь нь бат бэх байж, хэтийн төлөв дардан байх болно. Дараагийн алхамд талууд бодлого зохицуулалтын зөвшилцлөө эрчимжүүлэн, торгоны замын эдийн засгийн бүсийг бүтээн байгуулахын хамт “Гэрэлт зам” шинэ эдийн засгийн бодлого зохицуулалтын холболтыг сайн хийж, нийт салбаруудын хамтын ажиллагааг сайн төлөвлөх хэрэгтэй гэжээ.

Саргинаев юун түрүүнд Ерөнхийлөгч Назарбаевын халуу дотно мэндчилгээг Ши Жиньпинд уламжиллаа. Тэрээр илэрхийлэхдээ, Хятад улс нь Казахстаны найрсаг хөрш, дотнын найз бөгөөд стратегийн түнш мөн. Ши Жиньпин дарга таны 5 жилийн өмнө Казахстанд дурдсан Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгыг Казахстаны тал өндрөөр үнэлдэг. Энэхүү агуу их санаачилгаа нь бүс нутгийн харилцан холболтыг эрчимжүүлэн, олон улсыг сорилтыг даван туулж, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин дарга та Хятадын эдийн засгийг том далай гэж үзвэл, Казахстаны тал Хятад-Казахстаны хамтын ажиллагааны энэхүү хөлөг онгоц Хятадын эдийн засгийн далайд хол аялах хүсэж байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл