solongonews
”Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын II ботийн олон хэлний хэвлэлийн нээлтийн ёслол
2018-04-12 11:03
”Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын II ботийн олон хэлний хэвлэлийн нээлтийн ёслол боллоо.

    Лондон хотноо 04-р сарын 11-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн  алба, Гадаад хэлний ажлын товчоо, Хятадаас Их Британид суугаа элчин сайдын яамны  хамтран зохион байгуулсан "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номын  II ботийн олон хэлний хэвлэлийн нээлтийн арга хэмжээ  болсон байна.

Нээлтийн арга хэмжээнд Их Британий язгууртан ханхүү  Андрев, ХКН-ын Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Төрийн зөвлөлийн хэвлэлийн  албаны тамгын газрын дарга Жян Жяньгүө, Испаний экс ерөнхий сайд Фелип  Гонзалес, Италийн экс ерөнхий сайд Марио Монти, Хятад, Их Британи болон  холбогдох 14 орны улс төр, худалдаа, эрдэм шинжилгээ, хэвлэлийн салбар, олон  улсын ном хэвлэлийн байгууллагын 300 гаруй төлөөлөл  оролцлоо.

Их Британий язгууртан ханхүү Андрев нээлтийн арга  хэмжээнд баяр хүргэж:

- Тус ном хэвлэгдсэн нь түүхэн ач  холбогдолтой. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна.  Хүмүүс энэ номтой танилцсанаар Хятад орны цаашдын хөгжилд илүү их анхаарал  тавьдаг болно гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Хятадаас Их Британид суугаа элчин сайд Лю Шяомин:

- Тус  номын нээлтийг Лондон хотод зохион байгуулж байгаа нь өрнө, дорнын сэтгэхүй,  соёлын харилцаанд алс хэтийн чухал ач холбогдолтой болох юм  гэсэн байна.

"Ши Жиньпин төр улсыг засах  тухай өгүүлсэн нь" номын II ботийг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба,  ХКН-ын Сурвалж бичиг судлалын хүрээлэн, Хятадын гадаад хэлний ажлын товчоо  хамтран редакторлаж, Ши Жиньпин даргын 2014 оны 08-р сарын 18-аас 2017 оны 09-р  сарын 29 хүртэлх хугацаанд тавьсан илтгэл, бичсэн цохолбор, баярын цахилгаан  зэрэг 99 эх бичгийг хамруулсан байна. Тус номын II ботийг хятад бичгийн хуучин тиг,  англи, франц, испани, герман, орос, япон, араб, португаль зэрэг есөн хэлээр  орчуулан хэвлүүлсэн юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл