solongonews
Ши Жиньпин Чинхуа их сургуулиас ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүндэд доктор цол олгох ёслолд оролцов
2019-04-27 22:23
Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Бээжингийн Найрамдал зочид буудалд Чинхуа их сургуулиас ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүндэт доктор цол олгох ёслолд оролцов.

Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Бээжингийн Найрамдал зочид буудалд Чинхуа их сургуулиас ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүндэт доктор цол олгох ёслолд оролцов.

Ёслолын талбайд төв ихэмсэг халуун дотно, хоёр улсын тэргүүн хүрэлцэн ирэхэд Чинхуа их сургуулийн хэдэн зуун оюутан босч зогсон халуун алга ташилтаар угтав. Хөгжмийн хамтлаг Орос, Хятадын төрийн дууллыг хөгжимдөв.

Чинхуа их сургуулийн удирдлага магтаал үг болон цол олгох тогтоолыг уншиж, Путинд хүндэд докторын цолын диплом гардуулав.

Путин талархлын үг хэлж, Чинхуа их сургууль бол дэлхийд алдартай их сургууль, мөн Ши Жиньпин даргын эх сургууль, маш олон шилдэг боловсон хүчин хүмүүжүүлсэн байна. Өнөөдөр сайн найз Ши Жиньпин даргын гэрчилгээ доор, Чинхуа их сургууль надад хүндэт докторын цол олгож том ёслол зохион байгуулж байгаа нь маш их аз завшаан бөгөөд сэтгэл туйлын өндөр байна. Хятад улс өнө удаан гэрэл гэгээтэй соёл иргэншилтэй бөгөөд хүмүүсийг гайхшруулам шинжлэх ухаан технологийн инновацын ололт амжилттай билээ. Орос, Хятадын боловсролын солилцоо хамтын ажиллагаа түргэн хөгжиж, талуудын оюутан залуус суралцаж байгаа. Чинхуа их сургууль илүү их амжилтад хүрч, оюутан залуус сайн суралцаж, өдрөөс өдөрт өөдлөн, Орос, Хятадын найрамдлыг уламжлан залгамжилж, Орос, Хятадын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг миний бие чин сэтгэлээсээ хүсч байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид халуун дотно, найрсаг байдалд Чинхуа их сургуулиас Путин ерөнхийлөгчид хүндэд доктор цол олгохыг гэрчиллээ. Би Путин ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Путин ерөнхийлөгч бол Хятадын ард түмний сайн найз, хуучин найз мөн. Хятад, Оросын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг түлхэн урагшлуулахад түүхт хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр Чинхуа их сургуулиас Путин ерөнхийлөгчид хүндэт доктор цол олгохыг гэрчилж байгаадаа миний бие туйлын баярлаж байна. Энэ жил бол Хятад, Орос дипломат харилцаа тогтоосон 70 жил, ирээдүйгээ бараалахуйяа, Хятад, Оросын оюутан, залуус хоёр орны ард түмний найрамдлыг залгамжлах, хоёр орны хамтдаа хөгжих чухал үүргийг хүлээж байгаа. Оюутан залуус маань чармайн тэмцэж, шаргуу суралцан урагшилж, хоёр орны ард түмний найрамдлын буухиаг дамжуулж, Хятад, Оросын үе дамжсан найрамдлын төлөө, хоёр орны хөгжин бадрахын төлөө залуу нас, оюун ухаан, хүч чадлаа зориулахыг хүсч байна гэжээ.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар оролцов.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл