Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 12-р сарын 10-ны өдөр Бээжингийн Ардын хурлын танхимд Германы ерөнхийлөгч Штайнмайертай уулзлаа.

Хоёр улсын тэргүүн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, Германы стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хятад, Германы хамтын ажиллагаа хоёр орон болон хоёр ард түмэнд ашиг тусаа өгч, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд илүү үр өгөөжөө өгөх тал дээр санал нэгдсэн байна.
Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятад, Герман олон асуудлаар ижил төстэй үзэл бодолтой байдаг, хоёр тал олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны ард түмэнд ашиг тус хүртээх төдийгүй дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй хэмээн Ши Жиньпин онцолжээ.
Мөн тэрээр,Хятад германы харилцааг гүнзгийрүүлэхэд, харилцан ойлголцол, итгэлцэл бол суурь юм. Хятад германы харилцааны эрч хүчийг хадгалахад, нээлттэй, шинийг санаачлах хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Хамтран ажиллах орон зайг өргөтгөж, "Бүс ба зам" бүтээн байгуулалтад чухал тавцан хангах ёстой.
Хятад улс Европ, Германтай гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэхээр хичээн зүтгэж, Европ Азийн холболдон нэвтрэлцэх стратеги бодлого болон "Бүс ба зам"-ын санаачилгаа залгуулах ажлыг ахиулж, Ази Европын том зах зээлийг хамт хөгжүүлнэ. Бид Герман болон зам дагуух улс орнуудтай хамтран ажиллаж Хятад, Европ чиглэлийн галт тэргийг цаашид хөгжүүлэн бүтээн байгуулна.
Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог дэмжиж, соёл, боловсрол, залуучууд, спорт зэрэг салбарын солилцоонд илүү олон тавцан бий болгох ёстой.
Хоёр тал дэлхий засаглалыг дэмжиж, нээлттэй хэлбэрийн эдийн засгийг хамтаар бий болгон, олон талт худалдааны системийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг бий болгон, НҮБ-аар төв болгосон олон талт тогтолцоог хамгаалахын тулд хамтран ажиллах ёстой хэмээн санал санаачилгаа дэвшүүлсэн байна.
Германы ерөнхийлөгчийн хувиар, анх удаагаа Хятадад төрийн айлчлал хийж байгаадаа би маш сэтгэл өндөр байна. Энэ удааны айлчлалаар, Хятадын олон газруудтай танилцлаа. Хятадын өөрчлөлт нээлтийн төрийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтууд, ялангуяа хэдэн сая ардуудаа ядуурлаас ангижруулсан бөгөөд амьдралын баталгааг зохицуулж чадсан явдлыг гайхан биширч байна.10 жилийн өмнөх Сичуань мужийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаар би хүрсэн бөгөөд шинээр бүтээн байгуулсан гамшигдсан бүс нутгийн хувиралт нь надад гүн суугдсан байна. Би өрөө Герман,Хятадын хоорондох харилцааны хөгжилд маш сэтгэл ханамжтай байна,Хятадын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал нэгдэн,зөрөлдөөнөө багасгаж, олон улсын хэрэг явдал дахь ололцоо зохицлоо гүнзгийрүүлж, чөлөөт худалдааг хамгаална гэж Штайнмайер онцолсон байна.
