solongonews
Ши Жиньпин даргын байгаль орчны асуудлаар хэлсэн үгэнд гадныхан анхаарал хандуулж байна
2018-05-21 11:20
Бээжин хотноо энэ сарын 18-19-нд Хятадын Экологи, байгаль орчныг хамгаалах бага хурал нээлтээ хийлээ.

            ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн  дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус хуралд  оролцон үг хэлсэн байна. Тэрээр:

- Эдийн засаг, нийгмийн хөгжлийг экологийн соёл  иргэншлийн бүтээн байгуулалттай нягт уялдуулан намын удирдлага, улс орны социалист тогтолцооны хүчээ төвлөрүүлэн ихийг бүтээдэг улс төрийн давуу талаа  гүйцэд дайчилж, өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш  хуримтлуулсан материйн үндэс суурийг бүрэн ашиглаж, экологийн соёл иргэншлийн  бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр ихээхэн хүчин чармайлт гарган, экологи байгаль  орчны асуудлыг зохицуулах хэрэгтэй. Бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлаа сайтар  хийж, Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргах  хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Америкийн Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын судалгааны  хүрээлэнгийн эдийн засагч Майкл Гринстоун Синьхуа  агентлагт өгсөн ярилцлагадаа:

- Өнгөрсөн таван жилд Хятадын агаарын бохирдлоос  сэргийлэх ажилд урьд өмнө байгаагүй их ахиц гаргаж, тоосонцрын хэмжээ илэрхий  багасан, хүн ардыг эрүүл амьдрах орчноор хангалаа. Хятад улс эдийн засгийн эрүүл  өсөлтийг баталгаажуулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулсаар байна. Хятад  улс эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалтын тэнцвэртэй байдлыг бий  болгож чадна гэдэгт итгэлтэй байна гэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн даргын орлогч, Байгаль орчны төлөвлөгөөний газрын гүйцэтгэх захирал Ерик Солхем Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд:

- Хятадын экологийн орчин өнгөрсөн таван жилийн хугацаанд гайхамшигтай өөрчлөгдсөн бөгөөд өөрчлөлтийн хурд нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн түргэн байлаа. Хятадын дэвшүүлсэн " Бүс ба зам"  санаачилга дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар чухал ач холбогдолтой. Тэр бол зам дагуух орнуудад эрчим хүчний хамтын ажиллагааны индэр гаргаж  өгсөн төдийгүй холбогдох орнуудыг эдийн засаг, ногоон хөгжлийн замаар урагшлахыг  ахиулсан гэж хэлсэн байна.   

 РЕНЧИНСОО

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл