Хятадын дарга Ши Жиньпин Итали улсад төрийн айлчлал хийхийн өмнө Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, Хятадын олон улсын хэвлэлийн групп, БНХАУ-аас Италид суугаа ЭСЯ хамтран "Ши Жиньпиний төр улсыг засах тухай" номын Хятад, Италийн уншигчдын уулзалтыг Италийн нийслэл Ром хотод зохион байгуулсан байна. Хятадын Суртал ухуулгын газрын дэд дарга Жян Жяньгөү, БНХАУ-аас Италид суугаа элчин сайд Ли Рүйнин, Италийн сенатын гадаад харилцааны хорооны дарга Петрочелли, Италийн төлөөлөгчдийн танхимын дарга асан Серени, Гадаад хэргийн сайд асан Алфано зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгч тус арга хэмжээнд оролцжээ.
Уулзалтын үеэр Жян Жяньгөү Ши Жиньпин даргын Ромын сургуулийн захирал, сурагчдад бичсэн захидлын хариуг уншиж, сурагчдад Ши Жиньпиний гарын үсэгтэй "Ши Жиньпиний төр улсыг засах тухай" номын II ботийг бэлэглэсэн байна.
Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Хятад, Италийн “Хятад, Итали найрамдлын концерт”, “Хятад дизайн” зэрэг соёлын солилцооны үйл ажиллагаануудыг зохион байгуулах болно.
