solongonews
Цэрэг ардын нэгдмэл хөгжлийн хорооны анхдугаар бүгд хурал болов
2018-03-02 20:32
Цэрэг ардын нэгдмэл хөгжлийн хорооны анхдугаар бүгд хурал боллоо.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төв  хорооны цэрэг ардын нэгдмэл хөгжлийн хорооны дарга Ши Жиньпин 03-р сарын 02-ны үдээс өмнө ХКН-ын ХIХ сонгуулийн төв хорооны цэрэг ардын нэгдмэл хөгжлийн хорооны анхдугаар бүгд хурлыг даргалж, чухал үг хэлжээ. 

Тэрээр: Намын ХIХ их хурлаар цэрэг ардын нэгдмэл хөгжлийн стратегийг баримталж, интегралчилсан үндэсний стратегийн тогтолцоо, хүчин чадавхыг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн онцолжээ. Бид ХIХ их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, үүрэг хариуцлагаа улам сайн ухамсарлан, бодит ажлыг илүү хийж, тухайлсан үүргээ шулуухан биелүүлж, шинэ эриний цэрэг ардын нэгдмэл хөгжлийн шинэ төлөвийг тасралтгүй нээх хэрэгтэй  гэжээ.

Тус хуралд мөн Ли Кэчян, Жан  Гаоли, Ван Хүнин нар оролцжээ.

Хурлаар “Цэрэг ардын нэгдмэл  хөгжлийн стратегийн хөтөлбөр”, “Төв хорооны цэрэг ардын нэгдмэл хөгжлийн хорооны  2018 оны ажлын гол тал”, “Үндэсний цэрэг ардын нэгдмэл хөгжлийн инновацийн үлгэр  жишээ бүсийн бүтээн байгуулалтын төсөл”, шинэ үлгэр жишээ бүсүүдийн нэрсийн  жагсаалтыг хянан баталжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл