solongonews
Ханжөү Азийн XIX наадам өндөрлөлөө
2023-10-09 10:16
Ханжөү Азийн XIX наадам амжилттай болж өндөрлөлаа.

Ханжөү Азийн XIX наадам 10-р сарын 08-ны үдэш Ханжөү хотноо хаалтаа хийлээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хаалтын арга хэмжээд оролцов.

   Өнгөрсөн 16 өдрийн хугацаанд Азийн 45 орон, бүс нутгийн 10 мянга гаруй тамирчид Ханжөү хотод цугларч, дэлхийн дээд амжилтыг 15 удаа, Азийн дээд амжилтыг 37 удаа, Азийн наадмын рекордыг 170 удаа эвдсэн нь Азийн спортын өнгө гэрэлт цаг мөчийг хамтаа бүтээсэн байна. Хятад улс "ногоон, ухаалаг, хэмнэлтэй, боловсон" гэсэн ойлголтыг баримтлан, Азийн олимпын зөвлөл болон олон улсын хамтын нийгэмлэгээс нэгдүгээр зэрэглэлийн танхимын барилга байгууламж,зохион байгуулалтын шилдэг үйлчилгээгээрээ өргөн цар хүрээтэй сайшаалыг хүртсэн байна. Хятадын баг Азийн XIX наадмаас 201 алтанд медаль, 111 мөнгөн медаль, 71 хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр 383 багц медаль авсан амжилтаар тэргүүлж байна. Өмнө нь 2010 онд Гуанжөүд зохиогдсон Азийн наадмаас 199 алтан медаль хүртсэн амжилтаа ахиулж түүхэн шинэ амжилт тогтоолоо.

   Ханжөүгийн Азийн наадмын зохион байгуулах хорооны дарга, Хятадын олимпын хорооны дарга Гао Жыдань хэлсэн үгэндээ "Дарга Ши Жиньпин энэ удаагийн наадмыг амжилттай зохион байгуулах тухай тодорхой шаардлагуудыг тавьсан. Бид маш их хүчин чармайлт гарган Азийн наадмын үйл ажиллагааг "Хятадын онцлогтой, Азийн хэв маягтай, сүрлэг сайхан" зохион байгуулж чадлаа гэж бодож байна" гэжээ.

   Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сингх "Энэ удаагийн Азийн наадам гайхамшигтай, мартагдашгүй бөгөөд урьд өмнө байгаагүй амжилтад хүрсэн. Хятадын Засгийн газар, Хятадын олимпын хороо, Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хороо болон Ханжөү хотын иргэдэд талархал илэрхийлье" хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

   Мөн тэрээр Азийн XIX наадам Ханжөү хотноо хаагдсаныг зарлаж, 3 жилийн дараа Айчи-Нагояа хотод болох Азийн ХХ наадамд идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Зохиогч: ХУАН ЖИНВЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл