solongonews
Ван Хүнин Вьетнамын Эх оронч фронтын Төв хорооны дарга Дү Вэньжаньтай уулзав
2023-07-21 10:20
Ван Хүнин Вьетнамын Эх оронч фронтын Төв хорооны дарга Дү Вэньжаньтай уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Хятадын УТЗЗ-ний дарга Ван Хүнин 07-р сарын 20-нд Бээжин хотноо Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Вьетнамын Эх оронч фронтын төв хорооны дарга Дү Вэньжаньтай уулзав.

Ван Хүнин хэлэхдээ "Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Пху Тронг нарын стратегийн удирдлага дор Хятад,Вьетнамын хамтын ажиллагааны цар хүрээ гүнзгий байдал тасралтгүй өргөжиж, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирч байна. Энэ жил Хятад, Вьетнамын хооронд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш байгууллага байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Хятадын УТЗЗ Вьетнамын үндэсний фронтын Төв хороотой солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн хоёр орны тогтвортой байдал, хөгжилд хүрч, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

Дү Вэньжань хэлэхдээ "Вьетнам Хятад улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь стратегийн сонголт, гадаад бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдолтой бөгөөд бид нэг Хятадын бодлогыг тууштай баримталж ирсэн байна. Вьетнамын "Эх оронч фронт" нь Хятадын УТЗЗ-тэй хамтран янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг илүү их хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.

Зохиогч: ВАН ХҮЙХҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл