ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03 дугаар сарын 09-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Гирин мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов.

Ли Кэчян Гирин мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгэндээ: - Гирин муж Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Гирин мужийн ажлын тухай чухал зааврын үзэл санааг сайтар хэрэгжүүлэн, Төв хороо, Төрийн зөвлөлийн Зүүн Хойд нутгийг сэргээн хөгжүүлэх тухай шийдвэр, төлөвлөлтийг хэрэгжүүлж, өөрчлөлт, нээлттэй хөгжихийг бүх талаар гүнзгийрүүлэн, бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах тал дээр илүү хүч хөдөлмөр зарцуулж, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн эдийн засгийн хөгжлийн эрчийг нэмэгдүүлэн, бодист эдийн засгийг хүчирхэгжүүлж, эдийн засаг эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах хэрэгтэй гэсэн байна.
