Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 18-нд ажлынхаа талаар тайлагнахаар ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячаог Бээжин хотноо хүлээн авч уулзан, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын ажлын талаар хийсэн түүний тайланг сонсов.
Ши Жиньпин хэлэхдээ “Өнгөрөгч нэг жилд Ли Жячао засаг дарга засаг захиргааны онцгой бүсээ удирдан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, сайн ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалж, Хонконгийн онцгой бүсийн иргэдийн хурлын тогтолцоог өөрчилж, онцгой бүсийн иргэдийн хурлын сонгуулийг амжилттай дуусгаж, цар тахлыг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг эхлүүлжээ.Хонконгийн өвөрмөц байдал, давуу талыг хадгалж, хөгжлийн эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлэн, иргэдэд тулгамдсан хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэж өгсөн нь Хонконгийн хөгжил цэцэглэлт рүү шилжих алхамыг ахиулав. Ли Жячао засаг дарга болон онцгой бүсийн засаг захиргааны ажлыг Төв Хорооноос бүрэн үнэлж байна. Шинэ эрин, шинэ аялалд бид хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орныг бүтээн байгуулж, үндэсний сэргэн мандалтын их үйлсэд өргөн дэмжиж байна. Төв Засгийн газар "Нэг улс, хоёр систем" гэсэн зарчмыг бүрэн дүүрэн, үнэн зөв, бүрэн гүйцэд хэрэгжүүлж, "Эх орончид Хонконгийг удирдах "зарчмыг бүрэн хэрэгжүүлж, засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга ба Хонконгийн засаг захиргааны онцгой бүс иргэдээ удирдан улс орны хөгжлийн түүхэн боломжуудыг ашиглахыг бүрэн дэмжиж, Хонконгийн олон улсын санхүүгийн төв, усан онгоцны төв, худалдааны төвийн статусыг бэхжүүлж, Хонконгийн сайн хөгжлийг дэмжихийн тулд "Нэг улс, хоёр систем"-ийн эрч хүч, давуу байдал үргэлжлэн гарч ирэх болно. Бид Хонконгийн гэрэлт ирээдүйд итгэл дүүрэн байна” гэжээ.
