Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Бангладеш хүүхэд Алифа Чинд хариу захидал илгээж, түүнийг хичээнгүйлэн суралцаж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, Хятад, Бангладешийн уламжлалт найрамдлыг сайтар өвлөн уламжлах талаар урам хайрласан байна.
Ши Жиньпин захидалдаа: Алифа Чин өсөж том болоод Хятад, Бангладешийн найрамдлын элч болж, ирээдүйд Хятадад ирж анагаах ухаанд суралцаж, "Хятад ээж" шигээ хүний амь насыг аварч, шархадсан хүмүүсийг эдгээнэ гэсэн хүсэлтэйг сонсоод маш их баяртай байна. Алифа Чин залуу насаа эрхэмлэн дээдэлж, хичээнгүйлэн суралцаж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, гэр бүлдээ ач энэрэлтэй байж, нийгэмд үйлчилж, эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэгт итгэж байна. “6-р сарын 1”-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алифа Чин охиндоо эрүүл энх, гэр бүлийн аз жаргал, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе гэсэн байна.
2010 онд Алифа Чин төрөх үед түүний ээж зүрхний хүнд өвчний улмаас дистоци өвчнөөр шаналж, амь насанд нь аюул учирчээ. Тухайн үед Бангладешийн Читтагонг хотод очоод байсан Хятадын Тэнгисийн цэргийн “Энх тайвны хөлөг” эмнэлгийн хөлөг онгоцны баг тусламж хүссэн дуудлагыг хүлээн авч, цэргийн эмч нарыг аль болох түргэн шуурхайгаар орон нутгийн эмнэлэгт томилон очуулж, маш их дарамттай нөхцөл байдалд хагалгаа хийж эх, охин хоёрыг аюулгүй эсэн мэнд аварчээ. Аав нь талархсан сэтгэлээ илэрхийлж охиндоо “Чин”(Chin)гэсэн нэр өгсөн байна. Энэ нь Бангладеш хэлээр "Хятад" гэсэн утгатай үг ажээ.
