Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 15-ны өглөө Хятадад төрийн айлчлал хийж байгаа Эритрейн ерөнхийлөгч Исаиатай уулзав.

Ли Чян 30 жилийн өмнө Хятад, Эритрeй улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл бат бөх болж, хамтын ажиллагаа улам бүр ойр дотно болж байна гэж илэрхийллээ.
Өнгөрсөн онд дарга Ши Жиньпин Хятад ,Эритрейн харилцааг стратегийн түншлэл болгон дээшлүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааг янз бүрийн салбарт гүнзгийрүүлэхэд шинэ, хүчтэй түлхэц болсон. Хятад улс Эритрейтэй хамтран Хятад, Эритрейн стратегийн түншлэлийн утга учрыг байнга баяжуулж, хоёр орны стратегийн болон тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, ялалтад хүрэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
Хоёр тал тус тусын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийг гүнзгий уялдуулж, аж үйлдвэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, аж үйлдвэрийн парк байгуулах, гол аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих талаар солилцоог бэхжүүлэх ёстой. Дэд бүтэц, далайн загас агнуур, усны нөөц, эрчим хүч, уул уурхайн хөгжилд хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, хөх эдийн засаг зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой гэжээ. Хоёр тал цаашид бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, Хятад,Африкийн хамтын ажиллагааны форумын "Есөн төсөл", "Африкийн Эвэр дэх энх тайван хөгжлийн үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэх, жинхэнэ олон талт үзлийг баримталж, эрх мэдлээр дээрэлхүүлэхийг шийдвэртэй эсэргүүцэх, Хятад, Эритрeй болон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэлхийн энх тайван, хөгжил, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой гэж онцолсон байна.
Эритрейн тал бидний тусгаар тогтнол, хөгжлийг тууштай дэмжиж байгаад Хятад улс талархаж байна гэж Исаиа хэлсэн бөгөөд дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хүн төрөлхтний модернизацийн шинэ замыг нээхэд Хятадын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Эритрейн тал Хятадтай найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятадын туршлагаас суралцаж, Эритрей,Хятадын стратегийн түншлэлийн цаашдын хөгжлийг дэмжин, Африк,Хятадын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, гегемонизмыг хамтдаа эсэргүүцэх, илүү шударга олон улсын дэг журмыг бий болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
