Шаньши мужийн Люйлян хотын Юнжюй нүүрсний уурхайн нэгэн оффисын байшинд 11 дүгээр сарын 16-ны 07:00 цагийн үеэр түймэр гарсан байна. Одоог хүртэлх байдлаар ослын улмаас 26 хүн нас барж, 38 хүн бэртэж гэмтэв.
Ослын хэрэг гарсны дараа ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл маш их чухалчлан үзэж байна. Гадаадад айлчилж буй Хятадын дээд удирдагч Ши Жиньпин чухал заавар өгөв. Тэрбээр Шаньши мужийн Люйлян хотын Юнжюй нүүрсний уурхайн оффисын байшинд түймэр гарч, олон хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн нь гүн сургамжийг үлдээлээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийг бүх хүчин чармайлтаар авран эмчилж, нас барагсдын төлөөх цаашдын ажил болон ар гэрийнхнийг нь болгоон тохинуулах ажлыг сайтар хийж, ослын шалтгааныг даруй түргэн олж тогтоон, хатуу хариуцлага нэхэмжлэх хэрэгтэй гэсэн байна.
