solongonews
”Бүс ба зам” санаачилгыг өндрөөр үнэлэв
2018-05-15 10:35
”Бүс ба зам” санаачилгыг өндрөөр үнэлэв.

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хорооны 74 дэх удаагийн жил тутмын чуулганы нээлтийн ёслол 05-р сарын 14-нд Тайландын Бангкок хотноо болжээ. НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн хорооны  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамсад Ахтар нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: ”Бүс ба зам” санаачилга дэлхий дахин, бүс нутгийн хамтын ажиллагаанд маш чухал  ач холбогдолтой юм гэжээ. 

Шамсад Ахтар: Өнөөгийн байдлаар даяаршлын эсрэг, худалдааг ивээх үзэл давамгайлсны улмаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн тогтворгүй байдал нэмэгдсэн юм. Энэ байдал үргэлжлэн хөгж бэл, бүх дэлхийн хангамжийн сүлжээ, Ази Номхон далайн орнуудад хүнд цохилт өгнө. Ази, Номхон далайн бүс нутгийн бүх улс орон хүчээ нийлүүлж, сорилтыг даван туулж, дэлхийн хэмжээний шударга засаглал, олон талт системийг хамгаалж, ахиулах талаар тэргүүлэх үүрэг  гүйцэтгэх ёстой гэжээ.   

Тэрээр: Бүс нутгийн эдийн  засгийн интеграцчлал бол Ази-Номхон далайн  хөгжлийн чухал давуу тал юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн ”Бүс ба зам” санаачилга маш чухал ач холбогдолтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжих, бүс  нутгийн дэд бүтцээр холбогдох зэрэг талыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, Ази,  Номхон далайн бүсийн хөгжилд хүчтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.  

Шамсад Ахтар, Хятадын инноваци, хөгжлийн салбарт гаргасан гайхамшигт амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улс дэлхий дахины технологийн шинэчлэлийг удирдан дагуулагч орон, технологийн хувьсгал нь дэлхийн эдийн засагт бүтцийн өөрчлөлтийг авчирсан төдийгүй тогтвортой хөгжлийн зорилтод шинэ зам нээж өгсөн  гэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл