solongonews
Ши Жиньпин Колумбын ерөнхийлөгч Густаво Петротой хэлэлцээ хийв
2023-10-26 16:10
Ши Жиньпин Колумбын ерөнхийлөгч Густаво Петротой хэлэлцээ хийв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 25-ны үдээс хойш АИХ-ын танхимд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Колумбын ерөнхийлөгч Густаво Петротой хэлэлцээ хийв.

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Колумб дипломат харилцаа тогтоосноос хойших 43 жилд хоёр орны харилцаа олон улсын өөрчлөлтийн шалгалт сорилтыг туулж, ямагт сайн сайхан хөгжлийн чиг хандлагатай байсаар ирсэн юм. Тантай хамт Хятад, Колумбын харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг гаргаж, Хятад, Колумбын стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулан хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээж, түүнчлэн дэлхийн энх тайван, хөгжилд ч эерэг энерги нэмэрлэхэд миний бие бэлэн байна" хэмээн цохон тэмдэглэв.

   Густаво Петро хэлэхдээ "Би олон жилийн дараа дахин Хятадад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр Хятад болон дэлхий дахин асар их өөрчлөлтөд орж, Хятадын хувьсгал, бүтээн байгуулалтын онол, практик нь асар их ач холбогдолтой юм. Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилгад Колумб улс ихээхэн ач холбогдол өгч байна. Колумб, Хятадын стратегийн түншлэлийг байгуулсны дараа Колумб улс байршлын давуу тал, хөгжлийн стратегиа "Бүс ба зам" санаачилгатай холбож, дэд бүтэц, цэвэр эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хятадын бизнесийг Колумбид хөрөнгө оруулж, хоёр талын худалдааны харилцааг илүү тэнцвэртэй хөгжүүлж дэмжих нь Колумбын орон нутгийн энх тайвны үйл явцыг урагшлуулж, ард түмний хүсэж буй энх тайван, тогтвортой байдал, ажлын байрын нэмэгдэлд хүрч, бүс нутгийн болон дэлхий дахины уялдаа холбоог сайжруулахад тусална. Колумбын тал Палестин-Израилийн нөхцөл байдал болон бусад асуудлаар Хятадтай харилцаагаа хадгалахад бэлэн байна. Дайныг аль болох хурдан зогсоохыг дэмжинэ. Колумб улс дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг сайшаан хүлээн авч, Хятад улстай олон талт механизмаар харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл