
ХОУР-гийн мэдээ: Израйлийн ерөнхий сайд Нетаняхугийн урилгаар Хятад улсын дэд дарга Ван Чишань 10-р сарын 22-25-нд Израйльд айлчилж, Иерусалим хотод ерөнхий сайд Нетаняху, ерөнхийлөгч Реувен Ривлинтэй тус тус уулзан, Нетаняхутай хамт Хятад, Израйлийн инновацын хамтын ажиллагааны зөвлөлийн IV бага хурлыг даргалжээ.
Ван Чишань Нетаняхутай уулзах үедээ: Израйль бол Ойрх Дорнодын улсуудаас БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн анхны улс юм. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны дараа, хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирлээ. Ерөнхий сайд та өнгөрсөн онд Хятадад айлчлахдаа Ши Жиньпин даргатай хамт Хятад, Израйлийн инновацын иж бүрэн түншийн харилцаа тогтоохоо зарласан. Энэ нь хоёр орны шинэ эриний хамтын ажиллагааны онцлог, хөгжлийн хандлагыг оновчтой харуулсан юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, инновацын хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг ашиглан, хоёр орны инновацын хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг ахиулна. Хятад бол Израйль, Палестины хамтын найз учраас Израйль, Палестин найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Израйль, Палестины энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Реувен Ривлинтэй уулзахдаа Ван Чишань: Излайлийн 70 жилийн хөгжлийн үйл явц, шинэчлэлийн гол цөм нь хүмүүсийн шинэчлэл гэдгийг харууллаа. Хятад улс инновацыг хөгжлийн таван чухал үзэл баримтлалын тэргүүнд тавьдаг бөгөөд инновацын улсыг түргэн бүтээн байгуулж байна. Хятад, Израйлийн инновацын хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл маш их, суурь нь гүн зузаан, үр дүн сайтай юм. Израйлийн талтай хамт хоёр орны инновацын иж бүрэн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
