solongonews
Жан Гүөчин ”Хөх мөрөн-Волга гол” орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дөрөв дэх уулзалтад оролцов
2023-11-09 10:36
Жан Гүөчин ”Хөх мөрөн-Волга гол” орон нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дөрөв дэх уулзалтад оролцов.

         Хятадын Хөхмөрний дунд болон дээд бүс нутаг, Волга голын эрэг дагуух бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөлийн Ⅳ хурал 11-р сарын 08-нд Жянши мужийн Наньчан хотод болжээ.ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гүөчин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Волг аголын эрэг дагуух бүс нутагт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Камаров уулзалтад оролцов.

          Жан Гүөчин:

         Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Путин нарын стратегийн удирдамжийн дагуу "Хөх мөрөн-Волга гол"-ын орон нутгийн хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч чадсан байна. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр бүс нутгийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэн, шинэ эрин үеийн хамтын ажиллагааны Хятад,Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна.

      Камаров хоёр бүс нутгийн хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр бүс нутгийн хөгжил, цэцэглэлтийг хамтдаа ахиулахын тулд Хятад улстай солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийлэв.

        Уулзалтын дараа Жан Гүөчин, Камаров нар "Хөх мөрөн-Волга гол" их сургуулиудын холбооны Ⅵ форумын нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавьсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл