Хятадаас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фен 07-р сарын 03-ны өдөр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллентэй уулзав. Хоёр тал Хятад, Америкийн харилцаа хийгээд хамтдаа сонирхож буй хоёр талт эдийн засаг санхүүгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
Элчин сайд Ше Фэн хэлэхдээ "Хятад, Америкийн эрүүл тогтвортой харилцаа нь хоёр орны хамтын ашиг тусад нийцэх бөгөөд энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын эрмэлзэл юм. Хятадын тал ямагт Ши Жиньпин даргын дурдсан харилцан хүндэтгэх, энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх зарчмаар Хятад, Америкийн харилцааг авч үзэж, зохицуулах болно. Хятадын талтай үзэл бодлоо ойртуулан, хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг бүрэн сайтар хэрэгжүүлж, бодит үйл ажиллагаагаар харш саадыг арилган, санал зөрөлдөөнийг хяналтад байлгаж, чин үнэнчээр яриа хэлцлийг эрчимжүүлэн хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад, Америкийн харилцаа буурахыг зогсоон тогтвортой болгож, зөв замд ахин оруулахыг Америкийн талд хүсэж байна" гэв.
Ше Фэн Элчин сайд эдийн засаг худалдааны асуудал дээр Хятадын талын анхаарал хандуулж буй гол гол асуудлыг дурдаж, дээд хэмжээнд чухалчлан үзэж, арга хэмжээ авч шийдвэрлэхийг АНУ-ад шаардав.
Илэн далангүй, бүтээлч уулзалт боллоо гэж хоёр тал үзсэн бөгөөд цаашид харилцаа холбоотой байх талаар санал нэгджээ.
