XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулган өнөөдөр буюу 03-р сарын 13-ны өдрийн үдээс өмнө 09:30 минутад хаалтын арга хэмжээ зохион байгуулсан байна.БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ХКН-ын Төв хорооны дарга удирдлагууд уг арга хэмжээд оролцсон байна.
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян хэлсэн үгэндээ: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жилийн турш, Ардын УТЗЗ БНХАУ-ыг байгуулах, бүтээн байгуулалт хийх, өөрчлөлт шинэчлэлийн зам хайх, Хятадын мөрөөдлийг биелүүлэх аугаа их үйлсэд гар бие оролцон, түүхт гавьяа байгуулсан юм. Хятадын онцлогтой социализм шинэ эринд орж, Ардын УТЗЗ-ийн ажлын талбар улам өргөжин, хариуцлага улам нэмэгдлээ. Ардын УТЗЗ өөрийн статусаа баримталж, түүхэн чиг хандлагын дагуу ажил үйлсээ тасралтгүй хөгжүүлэх болно гэжээ.
