Орон нутгийн цагаар 05-р сарын 24-нд Санкт Петербург хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзсан байна.

Ван Чишань юуны өмнө В.Путинд Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулж, Хятад, Оросын харилцааг хүндэтгэн Ерөнхийлөгч Путинтэй тогтоосон найрамдлаа чухалчлан, тантай дахин уулзаж, Хятад, Оросын харилцаа, ШХАБ-ын хөгжлийг хамтдаа төлөвлөхийг хүсэж байна гэж хэллээ.
Ван Чишань:
- Хоёр орны тэргүүн нар Хятад, Оросын хамтын ажиллагаанд идэвх санаачилга гаргаж, эрч хүчээр сэлбэн хоёр орны харилцааг тасралтгүй ахиуллаа. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны харилцаа хоёр орон болон дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Хоёр тал харилцан хүндэтгэж, итгэлцэн, эрх тэгш хамтран ажиллаж, олон улсын чухал асуудлаар харилцан ойлголцон дэмжиж, дэлхийн их гүрний өнөөгийн харилцаанд үлгэр жишээ болж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох, хүн төрөлтний хувь заяаны хамтын цогц байгуулахад чухал хувь нэмэр оруулах ёстой гэсэн байна.
В.Путин Ван Чишаниар дамжуулж, Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлээд Ши Жиньпин даргын удирдлагаар Хятадын ард түмэн улс орны бүтээн байгуулалт, шинэ амжилтад хүргэнэ гэдэгт бат итгэлтэй байна. Хятадад дахин айлчилж Ши Жиньпин даргатай уулзахыг хүсэн хүлээж байна гэж хэллээ.
