solongonews
Нам ба ард түмнээс олгосон шинэ зууны үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй
2019-05-09 10:12
Ши Жиньпин: Нам ба ард түмнээс олгосон шинэ зууны үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй.

Бүх Хятадын нийгмийг аюулаас хамгаалах ажлын хурал 07-ний өдрөөс 08-ны өдөр болтол Бээжин хотод болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэлжээ. Ши Жиньпин:

-түүхийн шинэ нөхцөл байдалд нийгмийг аюулаас хамгаалах байгууллага нэгж шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, улс орны аюулгүй байдлын ерөнхий үзэл ойлголтыг баримтлан, ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санааг баримтлан, тогтвортой урагшлах ажлын ерөнхий төлөвийг баримтлан, улс төрөөр цагдааг бүтээн байгуулах, өөрчлөлтөөр цагдааг хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаан технологиор цагдааг хөгжүүлэх, цагдааг хатуу дүрмээр засах, нам ба ард түмээс олгосон шинэ эриний үүрэг хариуцлагыг сайтар хэрэгжүүлж, ард олны амгалан тайван байдлыг улам гүйцэд, баталгаатай, тогтвортой болгохоор чармайж, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах, “хоёр зуун”-ны тэмцлийн харалт болон Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд амгалан тайван, тогтвортой улс төр, нийгмийн орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл