7-р сарын 19-29-ний өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар Арабын Нэгдсэн Эмират Улс, Сенегал, Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, БРИКС-ийн удирдагчдын X уулзалтад оролцон, Мавритани улсын хилээр дамжихдаа найрсаг айлчлал хийсэн байна. 2018 онд Ши Жиньпин анх удаа гадаадад айлчилж байгаа нь энэ юм. Айлчлал өндөрлсөний дараа Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэвлэлийнхэнд хандан: Энэ удаагийн айлчлал Хятад улс хөгжиж буй орон болон шинээр цэцэглэн хөгжсөн зах зээлийн орнууд хоорондын стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн түүхэн чанартай амжилттай айлчлал боллоо гэжээ.

[Хятад улсын дарга энэ оны анхны айлчлалаа өндөрлүүлэв]
11 хоног үргэлжилсэн айлчлалд Ши Жиньпин дарга 5 улс, 6 бүс нутагт айлчлан 36 мянга гаруй километр аялаад хоёр талын болон олон талын 60 арга хэмжээнд оролцсон юм. Зорьж очсон улс орнууд онц арга хэлбэрээр ёслол төгөлдөр хүлээн авчээ. Гадаад дотоодын хэвлэлийнхэн нягт анхаарал хандуулсан юм. Ван И: Энэ удаагийн айлчлал Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааг шинэ түвшинд хүргэж, гадаад дотоодын харилцаа, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгон, дотоодын хөгжил, стратегийн бодлогод шинэ орон зайг тэлж өгсөн бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтын шинэ практикийг хөгжүүлсэн юм гэжээ.
Ван И: Арабын Нэгдсэн Эмират Улс бол Дундад Дорнод Персийн булангийн бүс дэх Хятад улсын хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын гол чухал улс юм. Айлчлалын үед хоёр орон “Хамтарсан мэдэгдэл” нийтэлж, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улсын иж бүрэн стратегийн түншийн харилцааг байгуулахаа мэдэгджээ. Энэ шинэ байдал нь мөн Хятад улс болон Дундад Дорнод, Персийн булангийн бүсийн улс орнууд хоорондын харилцааны үлгэр жишиг болж байна. Хятад Эмират хоёр орон “Нэг бүс нэг зам”-ыг хамтран бүтээн байгуулах ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хөгжлийн стратегийн уялдаа, үйлдвэрлэлийн бодлогын талын зөвшилцлөө нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Ван И хэлэхдээ: Дундад Дорнодын өнөөгийн байдал дахин дөрвөн замын уулзварт хүрч ирэв. Ши Жиньпин дарга: Улс төрийн зам сувгаар халуун цэгийн асуудлыг зохицуулахыг баримталж, бүс нутгийн бодит байдалд нийцсэн бөгөөд талуудын ашиг сонирхлыг харгалзсан төслийг хайх ёстой. Хөгжлөөр энх тайваныг ахиулах Дундад Дорнодын сайжралтын замыг идэвхтэй хайн сүвэгчилж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлын язгуур үндэсийг бэхжүүлэх ёстой. Олон улсын хамтын ажиллагааг хэт туйлшруулахгүй байхыг эрчимжүүлж, террорист хийгээд хэт даврагч үзэл урган төлжих хөрс шороог устгах ёстой гэсэн юм. Энэхүү төслийг гадаад дотоодынхан гэсэнгүй цөм өндрөөр үнэлсэн юм. Тус бүс нутгийн үйл хэрэгт Хятад улс нэн чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна хэмээн уг бүс нутгийн орнуудын удирдагч илэрхийлсэн юм гэжээ.
Ван И: Улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, гаднын нөлөөг арилгаж, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч буй том чухал асуудалтай холбогдох үед өөр өөрийн орны байдалтай тохирсон хөгжлийн замаа хайн сүвэгчлэхийн зэрэгцээ олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр харилцан ойлголцон дэмжихээ айлчлалын явцад, Ши Жиньпин дарга Африкийн 4 орны удирдагчтай санал нэгтэй зөвшөөрсөн юм. Африкийн орнуудын удирдагч илэрхийлэхдээ: Хятад Африкийн хамтын ажиллагаа бол хамтаар амжилтад хүрэх хамтын ажиллагаа юм, Африкийн эдийн засаг нийгмийн хөгжилд Хятад улс маш их хувь нэмэр оруулав, "Шинэ колончлолизм" гэсэн хэллэг яасан ч оршихгүй юм. Хэн нь үнэн сэтгэлийн найз болох, хэн нь Африкт бодитой сайн үйл хийж буйг Африк бүрэн тодорхой мэдэж байгаа, Африкийн мөрөөдөл болон Хятадын мөрөөдөлийг биелүүлэх явцад Хятадтай үргэлжлэн туслалцан түншилж, хэзээд хамтдаа урагшлахад бэлэн байна гэсэн юм. Өмнөд Африкт айлчилсныхаа дараа, Ши Жиньпин дарга айлчлалаа үргэлжлүүлэн Сенегал, Руанда зэрэг улстай "нэг бүс нэг зам"-ыг хамтаар байгуулах ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж, Мавританитай "нэг бүс нэг зам" гэрээнд түргэхэн гарын үсэг зурах талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр талт болон Хятад Африкийн хамтын ажиллагаанд шинэ индэр хангав. Африкт хийсэн энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны нийтдээ бараг 40-өөд гэрээнд гарын үсэг зурж, хоёр талын ард түмэнд аз жаргал авчрах маш олон томоохон төслийг хамарч, Хятад Африкийн хамтын ажиллагаа нэн баялаг үр ашигтай, нэн бодитой мөртөө иргэдэд нэн ашигтай гэдгийг дахинтаа нотолсон байна гэжээ. Ван И: энэ он бол Хятад, Африкийн харилцааны хөгжлийн “том жил” юм. Ши Жиньпиний энэ удаад Африкт хийсэн айлчлалыг залгаад Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалт 9-р сард болно. Ши Жиньпин дарга Африкт айлчлах хугацаандаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үзэл ойлголтыг танилцуулсан бөгөөд Африкийн орнуудын удирдагчид ч Хятадын талын хамт хичээн зүтгэж, дээд хэмжээний уулзалтыг Хятад, Африкийн эв нэгтэй хамтын ажиллагааны бас нэгэн түүхэн чанартай чуулга уулзалт болгон зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэжээ.
Ван И: Ши Жиньпин дарга уулзалтын үеэр, БРИКС-ын орнууд стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны агуулгаа нэмэгдүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааны асар их боломжийг бүрдүүлж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг гуйвшгүй хамгаалж, хүмүүнлэгийн солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй хэмээн онцлов. Эдгээр санаачилга Шямэний нийтлэг ойлголтыг залгамжилж, ирээдүйн хамтын ажиллагааны арга замыг төлөвлөн, БРИКС-ын орнууд худалдаа хөрөнгө оруулалтын том зах зээл, валют банк санхүүгийн уялдаа, дэд бүтцийн хэлхээ холбоо, хүмүүнлэгийн солилцооны чиглэлд шинэ ахиц хийхийг урагшлуулсан гэв.
Ван И хэлсэн үгэндээ: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал шинэ эриний Хятадын онцлогтой том гүрний гадаад харилцааны шинэ хуудсыг бичиглэлээ. Бид Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санааны жолоодлогоор, хоёр талт, олон талт индэр, зохион байгуулах ба оролцох дипломат харилцааг гүйцэд ашиглан, ялангуяа Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалт, Хятадын олон улсын импортын экспог сайтар зохион байгуулж, бүх талын гадаад харилцааны төлөвлөлтөө өргөжүүлэн, олон улс дахь түншийн харилцааны сүлжээгээ боловсронгуй болгож, глобал засаглалд гүнзгий оролцон, дотоодын нээлттэй хөгжилд үйлчилж, шинэ эриний Хятадын гадаад харилцаа шинэ шатанд ахихыг тасралтгүй урагшлуулах хэрэгтэй гэсэн байна.
