solongonews
“Чю Шь” сэтгүүл Ши Жиньпиний өгүүллийг нийтэлжээ
2019-04-01 14:28
“Чю Шь” сэтгүүл Ши Жиньпиний чухал өгүүллийг нийтэлжээ.

Дөрөвдүгээр сарын 01-ний өдөр буюу “Чю Шь” сэтгүүлийн 7-р хугацааны сэтгүүлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх тухай хэдэн асуудал” хэмээх чухал өгүүллийг нийтэлжээ.

Өгүүлэлд замналын асуудал бол намын үйлс өөдлөн мандах, доройтолтой холбоотой тэргүүн чухал асуудал, замнал нь намын амь нас юм. Хятадын онцлогтой социализм бол шинжлэх ухааны үндэслэлтэй социализмын үзлийн логик ба Хятадын нийгмийн хөгжил, түүхийн логикийн диалектик нэгдэл, мөн Хятадын өргөн уудам нутаг дэвсгэрт урган соёолсон, Хятадын ард түмний хүсэл эрмэлзлийг тусгасан, Хятад улсын ба цаг үеийн хөгжил дэвшлийн шаардлагад нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй социализм, бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг хурдасгах, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг биелүүлэхийн зайлшгүй замнах замнал юм гэжээ.

Өгүүлэлд Хятадын онцлогтой социализм нь бусад ямар нэгэн үзэл биш, харин шинжлэх ухааны үндэслэлтэй социализмын үндсэн зарчмыг орхигдуулж болохгүй, орхивол социализм биш болох юм. Аливаа улс орон ямар үзэл хэрэгжүүлэхийн зангилаа нь энэ үзэл нь тухайн улс оронд тулгарсан түүхийн чанартай асуудлыг зохицуулж чадах эсэхийг харах хэрэгтэй. Зөвхөн социализм Хятад улсыг аварч чадна, зөвхөн Хятадын онцлогтой социализм Хятад улсыг хөгжүүлж чадна гэдгийг түүх, бодит байдал бидэнд хэлж өгсөн юм. Энэ бол түүхийн дүгнэлт, ард түмний сонголт юм гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл