ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн Ордос хотын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцов.
Ли Жихэн: - Ордос хот нөөц баялаг сайн, эдийн засаг өндөр, хөгжлийн суурь сайтай бөгөөд Өвөр Монголын эдийн засгийн хөгжилд маш чухал байр суурьтай юм. Давуу талаа харуулан, ӨМӨЗО-ы эдийн засгийн чанартай хөгжилд илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй. Орчин үеийн эрчим хүчний аж ахуйг хөгжүүлэн сайжруулж, Хятад улсын орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн жишээ үзүүлэх хотыг бүтээн байгуулах зорилтыг боломж болгон ашиглаж, чанартай бөгөөд өндөр үр дүнд хүргэхээр хичээж, эрчим хүчний эдийн засгийн чанарын өөрчлөлт, үр дүнгийн хувьсал, хөдөлгөх хүчний хувьслыг хурдтай ахиулж, эдийн засгийн хөгжлийн давхаргыг дээшлүүлэн, дээд зэрэглэлийн олон олон өртгийн хэлхээг бий болгож, эрчим хүчний хангалтын нэмэгдэл, эрчим хүчний эдийн засгийн туйлшралыг ахиулах хэрэгтэй. Шинэ эдийн засгийн шинэ хөдөлгүүр эрчим хүчийг хурдтай хөгжүүлж, байршлыг бодитоор бүтээж, шинэ энерги, шинэ материал, энерги хэмнэх, байгаль орчинг хамгаалах, дээд зэрэглэлийн тоноглол, том дата үүлэн технологи, биологийн шинжлэх ухаан мэргэжил зэрэг бодлогын чанартай шинээр нэр гарч байгаа аж ахуйн хөгжлийг сайжруулах хэрэгтэй. Соёл, аялал жуулчлал зэрэг орчин үеийн үйлчилгээний аж ахуйн хөгжлийг чангаруулж, аж ахуйн бүтцийг зэрэглэл дээшлүүлэх хэрэгтэй. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хувийн хэвшлийн тухай чухал өгүүллийг гүнзгий суралцан хэрэгжүүлж, “Хоёр гуйвшгүй” чиглэлийг тууштай хэрэгжүүлэн, төвийн ба ӨМӨЗО-ы бүх төрлийн дэмжлэгийн бодлого арга явцыг бүх талаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн бэрхшээлийг нь шийдэн өгч, бизнесменийг хүндэтгэх, бизнесменийг тогтворжуулах, бизнесменийг баяжуулах уур амьсгалыг бий болгож, хувийн хэвшлийн бизнесменийг дэмжиж, улмаар тайван сэтгэлээр их үйлс бүтээх нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэж зааварлав.
Ли Жихэн Ордос хотын эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулахад бодитой төсөл дээр суурилах хэрэгтэй гэжээ.
