solongonews
Хятад, Монголын ГХ-ийн сайд нар хэлэлцээ хийв
2018-08-24 16:33
Хятад, Монголын ГХ-ийн сайд нар хэлэлцээ хийв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, ГХ-ийн сайд Ван И болон Монгол Улсын ГХ-ийн сайд Д.Цогтбаатар нар 08-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо хэлэлцээ хийжээ.

Ван И: - Хятад, Монгол хоёр орон бол уул толгодоороо залгалдсан найрсаг хөрш байж, Монгол Улсын  шинэ засгийн газар байгуулагдсанаас нааш Хятад улс хоорондын харилцааг дипломат харилцааныхаа тэргүүн чухал байранд тавьж ажиллаж буйд Хятадын тал сайшаалтай хандаж байна. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэх үзэл баримтлалын дагуу, ирэх жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны харилцааг түргэн хөгжлийн үе шатанд оруулж, тасралтгүй шинэ амжилтад хүргэх болно. Үүний тулд, хоёр орны олон давхаргын хэлхээ холбоог нягтруулж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хамтаар ахиулан, хоёр талт ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны хилийн бүсийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр дамжин хоёр ард түмэнд ач тус хүртээж, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхээр дамжин хоёр орны найрамдлын иргэдийн дундах үндэс суурийг бэхжүүлж, Хятад, Монгол, Оросын гурван талт хамтын ажиллагааг ахиулахаар дамжин дэлхийн худалдааны дэг журмаар үндэс болгосон дэлхийн худалдааны тогтолцоог хамтаар хамгаалахыг Хятадын тал санал болгож байна.

Язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй том чухал асуудлаар харилцан хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх бол Хятад Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн угтвар нөхцөл, чухал баталгаа юм. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэнэ. Түүнчлэн амлалтаасаа няцахгүй байж, Тайвань, Төвд, Шиньжянтай холбоотой Хятад улсын амин чухал ашиг сонирхлын асуудлаар Хятад улсыг дэмжиж, холбогдох эмзэг асуудлыг эвээр зохицуулахыг Монголын талаас хүсэж байна гэжээ. 

Цогтбаатар: - Хятад улстай найрамдалт хөршийн найрсаг харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монголын засгийн газар дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгодог. Урт хугацааны турш, хоёр орон бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаар харилцан хүндэтгэж, нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхгүй байх зэрэг зарчмын дагуу хоёр талт харилцааг идэвхтэй хөгжүүлж, том жижиг улс орны энх тайван зэрэгцэн орших үлгэр жишээ болсон юм. Дараачийн алхамд хоёр талт харилцааг хөгжүүлэх тухайд Ван И сайдтай санал нэгтэй байгаа бөгөөд Хятадын талтай хамтран ирэх жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны өндөр дээд зиндааны хэлхээ холбоог нягтруулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг тэлэн, иж бүрэн стратегийн түншийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Монголын тал бэлэн байна. Монгол Улсын засгийн газар “нэг Хятад”-ын бодлогыг хэлбэрэлтгүй баримтлан, Тайвань, Төвд, Шиньжян бол Хятад улсын салгаж болшгүй дархан нутаг дэвсгэр гэдэг байр сууриндаа бат зогсох болно. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “нэг бүс нэг зам” санаачилга болон “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” гэсэн хөрш орнуудын дипломат харилцааны үзэл баримтлалыг Монголын тал дээд хэмжээнд сайшаан дэмжиж байгаа бөгөөд эдгээр чухал санаачилга, үзэл баримтлал нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай байж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулан, Хятад улс болон хөрш орнуудын хөгжил, тэр дундаа Монгол Хятадын харилцааны хөгжилд шинэ боломж олгож байна хэмээн үзэж байна. Урт хугацааны турш, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд тусалсаар ирсэн Хятадын талд талархал дэвшүүлж байна. Өөрийн орны “хөгжлийн зам” санаачилгыг Хятад улсын “Бүс ба зам” санаачилгатай холбоход Монголын тал бэлэн байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулахыг хүсэж байна гэжээ. 

Хоёр орны ГХ-ийн сайд нар бас хамтаар анхаарал хандуулж байгаа халуун цэгийн асуудлаар санал солилцсон бол хэлэлцээний дараа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай санамж бичиг, Хятад, Монголын гадаад хэргийн яамны 2019-2020 онуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэрэг бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцон, хамтаар сэтгүүлчидтэй уулзжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл