solongonews
Ши Жиньпин Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийв
2023-12-13 12:24
Ши Жиньпин Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийв

     Орон нутгийн цагаар 12-р сарын 12-ны үдээс хойш Хятадын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой Ханой дахь Вьетнамын Коммунист Намын төв хорооны Төв ордонд хэлэлцээ хийв.

Ши Жиньпин дарга:

- Хятад улс Вьетнамын социалист бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга тантай хамт Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх үндсэн дээр стратегийн ач холбогдолтой, хамтын ирээдүйтэй Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулахад бэлэн байна гэж хэллээ.

Ши Жиньпин цааш нь үргэлжлүүлэн:

- Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад улс Вьетнамын социалист бүтээн байгуулалт улам тогтвортой хөгжин, бүс нутаг болон дэлхий нийтийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж хэлэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл