Энэ сарын 6-нд Бээжин хотноо Америкаас Хятадад суугаа элчин сайд Терри Бранстад сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийх айлчллын талаар танилцуулсан бөгөөд Америк, Хятад хоёр орны төрийн тэргүүний Бээжингийн уулзалт нь “Түүхийн ач холбогдолтой чухал уулзалт” болно гэж үзсэн юм.

Хятад улсын дарга Ши Жиньпины урилгаар Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сарын 8-наас 10-нд Хятадад төрийн айлчлал хийнэ. Терри Бранста: Хятадад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн хоёр орны харилцааны хөгжил, харилцан сонирхож байгаа чухал асуудлуудаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжилд түлхэц өгөх юм гэжээ.
Терри Бранста: Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Дональд Трамп нар хувийн болон ажлын маш сайхан харилцаатай, энэ нь хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Терри Бранста: ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаа Хятадад айлчлахдаа худалдаа, эдийн засгийн төлөөлөгчдийг дагуулж ирнэ. Хоёр орны төрийн тэргүүн аж үйлдвэр, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулахад байлцах юм гэжээ.
