solongonews
“Соёл ба байгалийн өвийн өдөр”-ийг тэмдэглэв
2018-06-05 16:07
Өвөр Монголын Баaрин Баруун хошуу “Соёл ба байгалийн өвийн өдөр”-ийг тэмдэглэжээ.

ХКН-ын XIX их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ үеийн нийгмийн социализмын үзэл санаагаар удирдан баримталж, “Хятадын шилдэг уламжлалт соёлыг залгамжлан хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай санал”-г бодитоор хэрэгжүүлэхээр Өвөр Монголын Баарин баруун хошуу 06-р сарын 01-ний өдөр “Үндэстний соёл урлагаа уламжлах өв соёлын өдөрлөг”-ийг Баарин баруун хошууны Шармөрөн сумын Хорха гол бага сургууль дээр зохион байгуулжээ.

Баарин баруун хошууны соёл тамир аялал жуулчлалын товчооноос санаачилж, Баарин баруун хошууны биет бус соёлын өвийг хамгаалах төв, Баарин баруун хошууны хуурчдын нийгэмлэг хариуцан зохион байгуулсан энэ удаагийн “Үндэстний соёл урлагаа уламжлах өв соёлын өдөрлөг” нь багш сурагч, эцэг эх ийн дунд биет бус соёлын өвийг хамгаалах хуулийн мэдлэг, орон нутгийн соёл түүхийн мэдлэгийг уламжлах, Баарин монгол дээл тэрлэг хувцас заслыг оёж урлах, морины эдлэл хэрэгсэл эмээл хазаар ногтыг урлаж хийхийг тайлбарлан танилцуулах, тууль хайлж үлгэр холбоо, дайралцаа хэлэх, ардын дуу дуулах зэрэг олон төрлөөр зохион байгуулагджээ.

Мөн Баарин баруун хошууны соёл тамир аялал жуулчлалын товчоо нь Хорха гол бага сургуулийн багш сурагчдад сонирхон судалж уламжлах үнэ цэнэтэй ном дэвтрийг баярын өдрийн бэлэг болгон өгсөн байна. Одоогоор тус хошуунд улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын төрөл зүйл 1, орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын төрөл зүйл 13, хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын төрөл зүйл 27, хошууны зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын төрөл зүйл 106 байна. Үүнээс гадна улсын зэрэглэлийн өвлөгч 1, орны зэрэглэлийн өвлөгч 11, хотын зэрэглэлийн өвлөгч 3, хошууны зэрэглэлийн өвлөгч 82 хүн байгаа бөгөөд биет бус соёлын өвийг хамгаалах систем болон тогтцыг анхны алхам бүрдүүлээд байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл