solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Дональд Трамптай уулзав
2017-11-10 10:56
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 09-ний үдээс хойш Бээжингийн Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятад, Америкийн харилцаа өдгөө тогтвортой хөгжиж байна. Дарга Ши Жиньпин эрхэм тантай олон удаа амжилттай уулзан утсаар холбогдож, мөн баялаг үр бүтээлтэй хэлэлцээр хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн төлөвлөгөөний талаар чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр орон өндөр дээд хэмжээний айлчлал, нягт хэлхээ холбоогоо хэвээр хадгалах нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ хөдөлгөх хүч сэлбэж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах болно гэж илэрхийлэв.

Хятад улс хамгийн том хөгжиж байгаа орны хувьд өргөн их зах зээл, хүн хүчний их баялагтай, АНУ  хамгийн том хөгжсөн орны хувьд дээд шинэ техник, тэргүүний туршлагатай учраас хоёр талын хамтын ажиллагаанд асар их нөөц боломж байгаа. Мэдээж хамтын ажиллагааны явцад санал зөрөлдөөн болон маргаан оршиж байгаа. Жишээлбэл, Америкийн талын анхаарал хандуулж байгаа худалдааны алдагдлын асуудал. Хятад улс ерөөс худалдааны ашиг хөөцөлдөж байгаагүй. Хятад, Америкийн хамтын ажиллагаа маш их хэмжээнд харилцан  нөхөж болдог бөгөөд харьцангуй тэнцвэртэй гэдгийг хоёр орон дипломат харилцаа тогтоосон олон арван жилийн туршид эдийн засаг, худалдааны харилцаа түргэн хөгжсэн баримт гүйцэд харуулж байна гэж хэллээ. 
Тэрээр мөн:
- Манай хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, мөн Ази Номхон далайн чухал орон болсны хувьд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлтийг хамтдаа хамгаалах үүрэг хариуцлагтай юм. Америкийн талтай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Ли Кэчян тэмдэглэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл