ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Тайландын гүнж Сириндхорнтой уулзав.
Ван И дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг Важиралонгкорн хаанд дамжуулаад “Гүнж та Хятадад 50 гаруй удаа айлчилсан нь Хятад, Тайланд хоёр бол нэг гэр бүл гэсний маш сайн гэрч юм. Хятад улс Тайландын хааны гэр бүлтэй уламжлалт нөхөрлөлөө эрхэмлэж, хоёр орны хооронд хүрсэн дээд түвшний зөвшилцлийг хэрэгжүүлж, Хятад, Тайландын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад шинэ ахиц гаргахад Тайландтай хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
Сириндхорн:
- Тайландын хааны гэр бүл Тайланд, Хятадын найрамдал нөхөрлөлийг маш эрхэмлэдэг билээ. Тайландын тал ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиож,хоёр ард түмний хоорондын харилцан ойлголцлын харилцааг тасралтгүй хөгжүүлэх боломж болгон авахад бэлэн байна.
