solongonews
УТЗЗ-ний ХIII сонгуулийн БХХ-ны байнгын хорооны 2-р хуралдаан өндөрлөв
2018-06-28 17:47
УТЗЗ-ний ХIII сонгуулийн БХХ-ны байнгын хорооны 2-р хуралдаан өндөрлөв.

УТЗЗ-ний ХIII сонгуулийн БХХ-ны байнгын хорооны 2-р хуралдаан 27-нд өндөрлөж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ний БХХ-ны дарга Ван Ян хаалтын үеэр хэлэхдээ, энэ бол УТЗЗ ядуурлаас гаргах тусгай сэдвээр  гурав дахь жилдээ байнгын хорооны хуралдаан хуралдуулж байгаа бөгөөд, “ардын улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо нь улс орны гол цөм ашиг сонирхлын тойронд хөгжлийн ерөнхий төлөв байдалд үйлчлэх” гэсэн зарчмыг харууллаа. Нам бүлгүүд, үндэстнүүдийн олон салбарын зүтгэлтнүүд ХКН-ын Төв хорооны том чухал бодлого шийдвэрийн байршуулалтын талаар байр сууриа илэрхийлэн, эв санаа, эрч хүчээ нэгтгэж байгаа нь Хятад улсын улс төрийн тогтолцоо нь илт өвөрмөц онцлогтой, маш их давуу талтай гэдгийг харуулж байна. ХКН-ын ХVIII их хурлаас нааш, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нийт намын гишүүдээ дайчлан ядуурлаас гаргах ажлыг нарийвчлалтай зохион байгуулан, шийдвэрт чанартай ахиц амжилт гаргасан нь мөн Хятад улсын улс төрийн тогтолцооны давуу чанарыг гүйцэд харуулсан юм. Өдгөө ядуурлаас гаргах ажилд мөн асуудлууд оршиж байгаагийн хамгийн гол нь ядуурлаас гаргах ажлыг нарийвчлалтай хийх арга хэлбэрийг сайтар хэрэгжүүлсэнгүйд байгаа юм. Тиймээс эрхбиш Хятад улсын улс төрийн тогтолцооны давуу талыг гүйцэд бадруулан, өндөр нарийвчлалтайгаар ядуурлаас гаргах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл