solongonews
Сингапурын ерөнхий сайдын орлогч, Эдийн засгийн бодлого зохицуулалтын сайдыг хүлээн авч уулзав
2024-04-09 17:32
Хань Жэн Сингапурын ерөнхий сайдын орлогч, Эдийн засгийн бодлого зохицуулалтын сайд Хэн Све Китийг хүлээн авч уулзав.

        Хятадын дэд дарга Хань Жэн Сингапурын рөнхий сайдын орлогч, Эдийн засгийн бодлого зохицуулалтын сайд Хэн Све Китийг  04-р сарын 09-ний өдөр Бээжинд хүлээн авч уулзав.

        Хань Жэн хэлэхдээ "Ши Жиньпин дарга,  ерөнхий сайд  Ли Сиен Лүн нарын стратегийн удирдлага дор хоёр улс өнгөрсөн онд бүх нийтийн, өндөр чанартай, ирээдүйтэй түншлэлийн шинэ байр суурийг тогтоож, Хятад-Сингапурын харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг төлөвлөсөн юм. Хятад улс Сингапуртай бүх түвшинд ойр дотно солилцоогоо үргэлжлүүлэн хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны механизмыг бүрэн дүүрэн ашиглах, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өндөр түвшний хүн соёлын солилцоог явуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэжээ.

        Хэн Све Кит хэлэхдээ "Сингапур-Хятадын хамтын ажиллагаа харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрчээ. Сингапур улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, цаашид Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг олон салбарт Хятад улстай бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр талын харилцааны тасралтгүй хөгжлийг дэмжихэд хялбар болж байна" гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл