
Тэрээр энэ удаагийн хуралдаан бол өнгөрсөн оны ШХАБ гишүүнээ нэмсний дараах гадаад хэргийн сайд нарын анхны хуралдаан бөгөөд 06-р сард Чиндао хотод болох чуулга уулзалтад бүх талын бэлтгэл хангах зорилготой юм. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван Игийн урилгаар ШХАБ-ын гишүүн орнууд болон бусад 7 орны гадаад хэргийн сайд, ШХАБ-ын албаны хүмүүс хуралд оролцох болно. Хурлын үеэр БНХАУ-ын удирдагч төлөөлөгчдийн ахлагч нарыг хүлээн авч уулзана. Түүнчлэн Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Пакистан зэрэг орны гадаад хэргийн сайд нар Хятад улсад албан ёсны айлчлал хийх болно гэжээ.
Оросын гадаад хэргийн сайд Хятад улсад удахгүй айлчлах гэж байгаатай холбогдуулан Хуа Чүнь-Ин хэлэхдээ: - Энэхүү айлчлал нь Ши Жиньпин даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 04-р сарын эхээр ОХУ-д амжилттай айлчилсны дараагийн нэг сарын дотор явагдах хариу айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшин, онцгой чанарыг бүрэн харуулж байна гэв.
