solongonews
ХКН-ын XIX их хурлын үзэл санааг тусгай сэдвээр суралцав
2017-12-19 10:45
ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах газар ХКН-ын XIX их хурлын үзэл санааг тусгай сэдвээр суралцав

     ХКН-ын XIX их хурлын үзэл санааг суралцах ажлыг цаашид гүнзгийрүүлэн дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой нийгэм журмын үзэл санаагаар биеэ зэвсэглэн, ажлаа ахиулахын төлөө 12-р сарын 05-ны өдөр ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах газар ХКН-ын XIX их хурлын үзэл санааг тусгай сэдвээр суралцах хурал хуралдав. Хуралд Өвөр Монголын Намын сургуулийн намын түүх, намын байгуулалтыг судлах газрын Сүнь Же профессорыг урьж “Шинэ цаг үед орж шинэ аяллыг эхлүүлэн шинэ хуудсыг бичиглэх улс төрийн тунхаг болон ажиллагааны хөтөлбөр” гэх тусгай сэдэвт мэдүүлэлт хийлгэв. Сүнь Же профессор ХКН-ын XIX их хурлын үзэл санааны эргэн тойронд хурлын илтгэлийн гол агуулга ба онцлогийг бүх талаар системтэй өгүүлэн тоочсон байна. Онцгойлон илтгэл дахь үзэл ухамсрын хэлбэрийн ажлын удирдах эрхийг бат эзэмдэх ба соёлын итгэлээ бататгах агуулгыг голчлон тайлбарлав. Сүнь Же профессорын мэдүүлэлтийн сэтгэлгээ нь тодорхой, бүтэц нь чанга, агуулга нь баялаг мөртөө маш чанга онолын ба жолоодох ач холбогдолтой болж, ХКН-ын XIX их хурлын үзэл санааг гүнзгий ойлгон оновчтой эзэмшихэд удирдах ажил гүйцэтгэв. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл