solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин 15 дахь старайтс форумд баярын захиа илгээв
2023-06-17 19:23
Хятад улсын дарга Ши Жиньпин 15 дахь старайтс форумд баярын захиа илгээв.

  Хятад улсын дарга Ши Жиньпин  06-р сарын 17-нд 15 дахь старайтс форумд баярын захиа илгээв. 

Ши Жиньпин дарга захиандаа: Старайтс форум нь Тайванийн хоолойн хоёр эргийн олон салбарын харилцааг ахиулж, иргэд хоорондын ойлголцол, хамтын ажиллагааны чухал индэр юм. Хоёр эргийн иргэд старайтс форумоор дамжин ойлголцож, нөхөрлөн, харилцан ашигтайгаар хамтран, илүү ойр дотно болох ёстой. Хоёр эргийн иргэдийн ойлголцол, хоёр эргийн нэгдсэн хөгжилд старайтс форум илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж бичсэн байна. 

Дарга Ши Жиньпин: Бид урьдын адил Тайванийн элэг нэгтнүүдийг хүндэтгэж, халамжилж, тэдэнд тус дөхөм үзүүлж, хоёр эргийн эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, олон салбар дахь хөгжлийг гүнзгийрүүлж, Хятадын соёлыг хамтаар хөгжүүлж, хоёр эргийн хоорондын оюун санааны эв найрамдлыг ахиулах болно гэж цохон тэмдэглэжээ. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл