solongonews
Ши Жиньпин Португалийн хэвлэлд нийтлэл гаргав
2018-12-04 17:07
Ши Жиньпин Португалийн хэвлэлд нийтлэл гаргав

Синьхуа агентлагийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНПУ-д төрийн айлчлал хийхийнхээ өмнө 12-р сарын 3-нд Португалийн “Диарио Де Нотисиас” сонинд “Цагийн хязгаарыг давсан найрамдал, ирээдүйг чиглэсэн түнш” сэдэвт нэр бүхий нийтлэлээ гаргав.

Нийтлэлд: Хятад, Португали Евро-Азийн эх газрын хоёр талд байдаг ч хоёр орны ард түмний найрамдал өнө эртний түүхтэй билээ. Хоёр сарын дараа хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. 40 жилийн хугацаанд Хятад, Португалийн харилцаа ямагт тогтвортой, түргэн хөгжиж, ер бусын зам туулсан юм. Хоёр тал ямагт харилцан итгэлцэж, хүндэтгэж, туслан дэмжиж, тус тусын нийгмийн тогтолцоо, түүхийн нөхцөл байдалтай, газар нутаг том жижиг орнууд хоорондын хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрсний үлгэр жишээ болсон гэжээ.

Нийтлэлд: Одоо Хятад, Португали тус тусын хөгжлийн чухал үе шатандаа байна. Португалийн талтай харилцан ойлголцол, итгэлцлээ гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн өргөжүүлж, Хятад, Португалийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, Хятад, Португалийн харилцааны гэрэлт ирээдүйд хамтдаа цогцлооход Хятадын тал бэлэн байна. Нэгд, дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлж, харилцан хүндэтгэж, итгэлцсэн найз болъё. Хоёрт, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж, гар нийлсэн хөгжлийн түнш болъё. Гуравт, хүмүүнлэгийн солилцоогоо нэмэгдүүлж, уламжлалт найрамдлын элч болъё. Дөрөвт, тэнгисийн хамтын ажиллагаа өрнүүлж, “цэнхэр эдийн засаг”-гийн манлайлагч болъё. Тавд, олон талт зохицуулалтаа нягтруулж, олон улсын системийн бүтээн байгуулагч, хамгаалагч болъё гэжээ.

Эцэст нь: Хятад, Португалийн хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Хоёр талын хичээл зүтгэлээр шинэ эриний Хятад, Португалийн харилцааны хөлөг онгоц дарвуулаа өргөн, хурдаа нэмж, саруул ирээдүйг чиглэн, хоёр орны ард түмэнд улам их үр ашиг хүртээх төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад улам их хувь нэмэр оруулах нь лавтай гэсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл