solongonews
ХIХ их хурлын үзэл санааг гадаадад сурталчлах төлөөлөгчдийн баг Японд айлчлав
2017-11-27 12:18
ХIХ их хурлын үзэл санааг гадаадад сурталчлах төлөөлөгчдийн баг Японд айлчлав

Японы Либерал Ардчилсан нам, Цэвэр бодлогын намын урилгаар 11-р сарын  23-наас 26-нд Хятадын Төвийн Намын сургуулийн байнгын орлогч захирал Хэ Итин  тэргүүтэй ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг гадаадад сурталчлах төлөөлөгчдийн баг  Японд айлчилж, Либерал Ардчилсан намын дарга Тосихиро Никай, Цэвэр бодлогын  намын дарга Юшихиса Лное, Японы бизнесийн холбооны захирал Садаюки Сакакибара  нартай тус тус уулзан, Эрх баригч болон сөрөг хүчний намууд, Найрсаг эвсэл  бүлүүд, гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зөвлөхүүд, эдийн засгийн зүтгэлтнүүд ХIХ их хурлын үзэл санааг сурталчлан ухуулж, ХIХ их хурлын байдал, Хятад, Японы  харилцаа зэрэг асуудлаар Японы талтай өргөн хүрээнд санал бодлоо солилцсон  байна.

Японы тал ХКН-ын ХIХ их  хурал амжилттай өндөрлөж, Ши Жиньпин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн  даргаар улиран сонгогдсонд баяр хүргээд, ХIХ их хурлын үр дүн, ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр орны харилцаа байнга сайжран хөгжихийг хүсэж буйгаа  илэрхийллээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл