solongonews
Ши Жиньпин ерөнхий сайдаар сонгогдсон Шейх Хасинад баяр хүргэв
2024-01-11 16:16
Ши Жиньпин ерөнхий сайдаар сонгогдсон Шейх Хасинад баяр хүргэв.

        Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 11-ний өдөр Шейх Хасинад захидал илгээж, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

        Ши Жиньпин захидалдаа "Хятад, Бангладеш бол уламжлалт найрсаг хөрш. Дипломат харилцаа тогтоосон 49 жилийн турш хоёр орон бие биеэ хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожсон үр дүнд хүрч, хоёр талын язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биенээ дэмжиж, өөр өөрийн хөгжил, сэргэн мандалд хүрэхийн тулд гар нийлэн зүтгэж, хоёр ард түмэнд бодит үр өгөөжөө өгч ирсэн билээ. Өнгөрсөн оны наймдугаар сард ерөнхий сайд Шейх Хасина бид Өмнөд Африкийн Йоханнесбург хотод уулзаж, Хятад, Бангладешийн харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад, Бангладеш хоёр талын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, хөгжлийн стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, "Бүс ба зам"-ыг чанарын өндөр түвшинд хамтаар бүтээн байгуулж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна" гэжээ. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл