ХКН-ын ХIХ удаагийн төв хорооны улс төрийн товчоо 27-нд хуралдаж, намын ХIХ их хурлын зориг санааг суралцан хэрэгжүүлэх талаар байршуулалт хийж, “ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлагыг эрчимжүүлж хамгаалах тухай тогтоолууд” болон “ХКН-ын төв хорооны улс төрийн товчоон төвийн найман зүйлт тогтоолыг хэрэгжүүлэх нарийн дүрэм”-ийг хянан хэлэлцлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргаллаа.Хурлаас цохон тэмдэглэхдээ, намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлага бол намын удирдлагын дээд зарчим юм. Энэ нь нам төрийн хувь заяатай үндэснээсээ холбоотой байж, ард түмний ашиг сонирхолтой холбоотой юм. Намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлагыг эрчимжүүлж хамгаалах нь нийт намын улс төрийн хамтын үүрэг хариуцлага байж, эн тэргүүнд төв хорооны удирдах давхаргын улс төрийн үүрэг хариуцлага мөн. Намын төв хорооны улс төрийн товчоо улс төрийн ухамсар, гол төвийн ухамсар, дагалдах ухамсраа биечлэн биелүүлж, намын дүрэм болон намын дотоодын улс төрийн амьдралын дүрмийг чанга журамлан сахиж, намын ХIХ их хурлын намын төвлөрсөн удирдлагын тухай төрөл бүрийн шаардлагыг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны төвлөрсөн нэгдмэл удирдлага дор ажиллаж, Ши Жиньпиний төв хорооны гол төв, нийт намын гол төвийн байр суурийг эрс хамгаалж, нийт намын зориг санааг төвлөрүүлэн, бүх хятадын үндэстнүүдийн ард түмний хос зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлж, социалист орчин үеийн хүчирхэг орон байгуулж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын аугаа зорилтыг биелүүлэхийн төлөө эрэлхэгээр тэмцэх итгэл зоригийг дайчлах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/
ХКН-ын ХIХ их хурлын зориг санааг суралцах талаар байршуулалт хийлээ
2017-10-28 21:45
ХКН-ын ХIХ их хурлын зориг санааг суралцах талаар байршуулалт хийлээ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх
