solongonews
Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжүүлэхэд 5 төрлийн харилцааг зөв зохицуулах хэрэгтэй
2018-04-27 15:40
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04-р сарын 26-нд Үхань хотноо Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн тухай хурлыг даргалж, чухал үг хэлсэн байна.

Тэрээр: Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг ахиулах нь Намын төв хорооноос гаргасан чухал шийдвэр, мөн улс орны хөгжлийн ерөнхий төлөв байдалтай холбоотой чухал стратеги мөн. Шинэ нөхцөлд тус бүсийн хөгжлийг ахиулахад ерөнхийд нь урагшлуулах болон гол талаар ахиц гаргах, экологийг хамгаалах болон эдийн засгийг хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөө болон удаан хугацаагаар үргэлжлэх, эдийн засгийн хуучин хөдөлгөх хүчийг шигших болон шинэ хөдөлгөх хүчийг бий болгох, өөрийн хөгжил болон бусадтай зохицолтой хөгжих зэрэг харилцааг сайтар зохицуулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй мөрдөн, тогтвортой байдалд ахиц гаргах ажлын ерөнхий хэв маягаа хадгалж, ихээр нээж хөгжүүлэхээс зайлсхийж, өөрчлөлт, инновацад түлхүү түшиглэн, өндөр чанартай хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. 

04-р сарын 24, 25-нд Ши Жиньпин дарга Хүбэй мужийн Ичан, Жинжөү, Хүнань мужийн Юйян хот, мөн Гурван хавцлын бүсэд ажиллаж, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн стратегийн хэрэгжилтийн байдалтай танилцжээ.

26-нд Ши Жиньпин дарга Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг дэмжих тухай уулзалт зохиосон байна. Тэрээр Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэхэд 5 төрлийн харилцааг зөв зохицуулах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ. Үүнд, Нэгт, ерөнхийд нь ахиулах болон гол талаар ахиц гаргахыг зөв зохицуулж, Хөх мөрний экологийн хамгаалалтын ажлыг бүх талаар сайтар хийх хэрэгтэй. Хоёрт, экологийн хамгаалалт болон эдийн засгийн хөгжлийн харилцааг сайтар зохицуулж, экологийг тэргүүн байранд тавьж, ногоон хөгжлийг зэрэг ахиулах шинэ зам хайх хэрэгтэй. Гуравт, ерөнхий төлөвлөлт болон урт хугацаагаар баримтлах харилцааг зохицуулж, товлосон чиглэлээ бат баримтлах хэрэгтэй. Дөрөвт, хуучин хөдөлгөгч хүчийг орхих болон шинэ хөдөлгөгч хүч бий болгохын харьцааг зөв зохицуулж, Хөх мөрний эдийн засгийн бүсийг орчин үеийн эдийн засгийн системтэй болгон хөгжүүлэх хэрэгтэй. Тавд, өөрийн хөгжил болон зохицонгуй хөгжлийн харилцааг зөв зохицуулж, Хөх мөрний эдийн засгийн бүсийг органик уялдаатай, өндөр үр ашигтай эдийн засгийн цогц болгон хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл