
Тэрээр: -Хятадын үндэстнүүдийн ой модыг хайрлаж, мод суулган, ой модыг хамгаалах сайхан уламжлалыг бадруулан бүх ард иргэдийг дайчлан нийт нийгмээрээ мод тарих ажилд оролцон, эх орныхоо ногоон бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн, эх орныхоо ногоон байгууламжийг үр ашигтай дэмжих хэрэгтэй гэж хэлсэн байна.

Мод суулгах цэг нь Бээжин хотын дэд төвийн ногоон төвтэй хотын ойн цэцэрлэгт хүрээлэнд 33 га талбайтай. Энэ газар химийн аж үйлдвэрийн барилга байгууламж байсан бөгөөд нурааж шилжүүлсний дараа ойжуулалт хийж байгаа юм.
Мод тарих үеэр дарга Ши Жиньпин тэнд байгаа ард олонтой дотно ярилцаж:
- Энэ жил БНХАУ мод тарих баярыг бий болгосон 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн турш манай улсын ойн бүрхэлт, ойн нөмөрөг тус тус дахин нэмэгдэж, хүний хүчээр ойжуулсан талбайгаараа дэлхийд тэргүүлж, дэлхийн ойн бүрхэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан байна. Үүний зэрэгцээ манай улс мөн л ой мод цөөн, экологи эмзэг хэвээр байна, үүнийг их хүч зарцуулж зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн байна.

Ши Жиньпин дарга мөн:
- Хятадын үндэстнүүдийн ой модыг хайрлаж, мод суулган, ой модыг хамгаалах сайхан уламжлалыг бадруулан бүх ард иргэдийг дайчлан бүх нийгмээрээ мод тарих ажилд оролцож, олон шатны удирдах боловсон хүчин гар бие оролцон албан журмаар мод тарих ажлыг урт хугацаагаар өрнүүлэх хэрэгтэй. Эх байгалиа дээдлэн, эх дэлхийгээ хайрлах үзэл баримтлалыг хэрэгжүүлж, эх орныхоо ойжуулалтыг чансаатай хөгжүүлэн уул ус, ой тариа, нуур цөөрөм, өвс ургамлын системийг засан сайжруулах ажлыг зохицуулж, тухайн газарт нь зохицуулан ойжуулалтын ажлыг гүнзгийрүүлж, ойн хот, ойн цэцэрлэгт хөдөө тосгоныг бүтээн байгуулж, хүн ардын оршин амьдрах орчныг сайжруулан, дөрвөн улиралд цэцэг навчтай байлгаж, ногоон эдийн засгийг хөгжүүлэн, ой модыг хамгаалах ажлаа эрчимжүүлж, эх орныхоо ногоон байгууламжийг үр ашигтай ахиулах хэрэгтэй гэж хэллээ.




