
Дарга Ши Жиньпин гадаад, дотоодын сэтгүүлчдэд:
- 2018 онд Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой тохионо. Өөрчлөлт нээлтийн бодлого бол орчин үеийн Хятад улсын хувь заяаг шийдэх зангилгааны чухал бодлого юм. ХКН туршлагаа дүгнэн, улс орны засаглалын тогтолцоо, засаглалын чадавхийг орчин үеийн болгох ажлыг үргэлжлэн урагшлуулж, өөрчлөлтийг эрс хэлбэрэлтгүй гүнзгийрүүлэн, нээлттэй байдлыг тэлэн өргөтгөж, Өөрчлөлт хийх болон нээлттэй байдлыг харилцан уялдаа холбоотой хөгжүүлэх болно гэсэн байна. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл явцад биелнэ гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр онцолжээ.
