БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр 28-ны үдээс өмнө Гүржийн ерөнхий сайд Иракли Гарибашвилитай Чэндү хотноо уулзлаа.

Дарга Ши Жиньпин:
- Хятад, Гүрж дипломат харилцаа тогтоосон 31 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарт хамтын ажиллагаа өргөжлөө. Гүрж улсыг бид сайн найз, сайн түнш гэж үзэж ирсэн юм. Олон улсын нөхцөл хэрхэн эргэвч Гүрж улстай харилцаагаа хөгжүүлэх Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Эрхэм ерөнхий сайд таны энэ айлчлалаар хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, стратегийн түншийн харилцаа байгуулахаа зарлаж, хоёр талт харилцааг шинэ түвшинд гаргах болно. Хятад Гүрж хамтран зүтгэж, шинэ гараанаас стратегийн түншийн харилцааг улам сайн өргөжүүлж, хоёр орны хөгжлийг ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийг эрч хүчээр сэлбэх ёстой гэж илэрхийллээ.
