Ши Жиньпиний тусгай элч Ван И ОХУ-д айлчилна
2018-03-26 20:10
Ван И Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элчийн хувиар ОХУ-д айлчилна.
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элчийн хувиар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал Хятад, Оросын харилцааны өндөр төвшин, онцгой чанарыг харуулах болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлсэн байна.

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин /Зургийг интернетээс/
Хуа Чүнь-Ин хэлэхдээ:
- Ерөнхийлөгч Путин саяхан ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Хятад Оросын харилцаанд шинэ хөгжлийн боломж тохиож байна. Ван И тусгай элчийн хувиар Оросын талын удирдагчтай уулзаж, гадаад хэргийн сайд Лавровтой хэлэлцээр хийнэ гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
